Monte Garden
Monte Garden

Төслийн танилцуулга

Монтэ Гарден нь Богд Хан уулын Чулуутын аманд байрлах, тансаг зэрэглэлийн хаус болон орчин үеийн апартментыг хослуулсан цогцолбор хотхон бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдол, дуу чимээнээс бүрэн ангид, онгон байгалийн цэвэр бүсэд оршдог. Хотын төвөөс 19-29 минутын зайд орших энэ байршил нь уулархаг тогтоц, мод, бургас, горхи, тунгалаг агаараар бүрдсэн амгалан орчныг бий болгодог. Мөн Чулуутын аманд дангаар байрших нэгдсэн төлөвлөлттэй цорын ганц хотхон гэдгээрээ онцлог юм. Бид төслийг 2022 онд эхлүүлэхдээ дэд бүтцийг нэн тэргүүнд бүрэн шийдэх стратегийг баримталж, өөрсдийн хөрөнгө оруулалтаар хотхон руу хүрэх 5 км хатуу хучилттай авто зам, цахилгаан болон инженерийн шийдлүүдийг бүрэн бэлэн болгосноор Монтэ Гарден урт хугацаанд үнэ цэнээ хадгалах бат бөх суурийг бүрдүүлсэн.

Нэгдсэн дэд бүтэц, хүүхэд, гэр бүл, тэжээвэр амьтдад зориулсан Монголын анхны иж бүрэн шийдлүүд болох морины зүчээ, морин тойруулга, дэлхийн жишигт нийцсэн тэжээвэр амьтдын парк зэрэг цогц орчин нь Монтэ Гарден хотхоныг урт хугацааны үнэ цэн, амгалан орчин, тансаг амьдралын чанарыг нэг дор шингээсэн орчныг бий болгодог.

Захиалга хийх

Монтэ Гарден тансаг зэрэглэлийн хотхонтой танилцахад бэлэн үү? Та захиалга хийх хэсэгт боломжит өдрөө сонгон захиалга илгээвэл бид тантай холбогдох болно.

Утас

7222-3000

И-мэйл

montegarden@astra.mn

Хаяг

11-р хороо, Чулуутын Ам, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар

Follow Us
FI
Monte Garden

© 2026 Monte Garden. Бүх эрх хамгаалагдсан.